
Монгол Улсын Үндэсний номын сан болон АНУ-д байрлах Азийн Өвийн Сан (Asian Legacy Library) ТББ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны долоон жилийн гэрээт хугацаа дуусгавар болж, тус номын санд хэрэгжсэн “Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төсөл” амжилттай өндөрлөлөө.
Төслийн гэрээт хугацаанд буюу 2018 оноос 2025 оны эцэс хүртэл нийтдээ 11,359 баринтаг судрын 199,986 гарчиг бүртгэлд оруулсан байна. Түүнээс 9,930 баринтаг судрын 3,026,668 хуудас цахим хэлбэрт оржээ. Тодруулбал, МУҮНС-д хадгалагдаж байгаа номын томоохон хэсгийг бүртгэлжүүлж, цахимжуулах замаар хадгалалт хамгаалалтыг сайжрууллаа.
Төслийн ажлыг амжилттай гүйцэтгэж, Монгол Улсын соёлын өвийн нэгээхэн хэсгийг хамгаалахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Азийн Өвийн Сан болон төслийн баг хамт олонд талархлаа илэрхийлэхийн хамт цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )