Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлтийн ёслол маргааш буюу тавдугаар сарын 27-ны даваа гарагийн 11:40 цагт болно.
Шинэ барилга нь Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын ЭСЯ-ны урд байрлаж байна. Үндэсний Номын Сан 103 жилийн түүхэндээ 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байснаас 73 жилийн дараа Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буй юм.
Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний Номын Сангийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай зарлиг гарснаар анхны шавыг тавьж, 2014 онд барилгын ажлыг эхлүүлснээр 2024 онд ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлж байна.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ингэж нэг баригдаж дуусдаг байжээ аль нэг намын байр гэрлийн хурдаар баригдаж дуусдаг сургууль цэцэрлэг эмнэлэг бол царцсаар цавчсаар 10жил болдог биздээ