Монгол Улсын Ерөнхийлөгчийн 173 дугаар зарлиг гарснаар 2008 онд Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн өргөтгөлийн барилга барихаар 0.3 га газар олгосон. Долоон жилийн өмнө барилгын шав тавьсан ч түүнээс хойш өнгөрсөн 2019 он хүртэл барилгын ажил хийгдээгүй юм. Харин өнгөрсөн оноос эхэлсэн барилгын ажил эрчимтэй өрнөж байгаа ажээ.
Барилгын ажилтай Үндэсний номын сангийн дарга Б.Ичинхорлоо танилцсан байна.
Тэрбээр “Шав тавиад долоон оныг өнгөрүүлсэн Үндэсний Номын Сангийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд Монгол Улсын Засгийн Газар онцгой анхаарснаар, энэ жил бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, үндсэн 11 давхар босоод байна. Ирэх онд болох 100 жилийн ойгоороо манай номын сан дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн, цахим номын сантай болж өргөжнө гээд номын ертөнцийнхөн дүүрэн баяртай байна. Хуучин барилга нь Сурвалж бичиг судлалын үндэсний хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв, Баримтат өвийн музей, сэргээн засварлах төв болж хөгжинө” гэжээ.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь нийт 11 давхар бөгөөд барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернэт танхимууд байрлах ба таваас дээш давхарт үндсэн фондууд байрлах ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нохойн баас шиг жижиг барилгыг бүхэл бүтэн үндэстний номын сан гэхэд хэцүү. Тэгээд гадна нь ямар ч автомашины зогсоолгүй, завсар зайгүй газар. Хүн номын санд ороод /дэлгүүр шиг/ гарахгүй суугаад судлах хэрэг гарна. Гадаа машин тэрэгээ тавих газаргүй хэцүү л байх.