Молдавын парламент улс орноо авлигач гэж дүгнэв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Улс төрийн хямралд автаад байгаа Молдав улсын парламент улс орноо авлигад бүрэн автсан улс гэсэн тогтоол баталлаа. Тогтоолд “Манай улсын төр, хүчний байгууллага, яам, тамгын газрууд авлигад бүрэн ууссан. Улсын өмчийг хууль бусаар хувьчлан авах, эзэмших явдал хэрээс хэтэрчээ” гэж дурдсан байна.

Молдавын парламент нь тус улсын төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдэлтэй. Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Игорь Додоны бүрэн эрхийг Молдавын Дээд шүүхээс зогсоож, албан тушаалыг нь Ерөнхий сайд Павел Филипт олгосон. Филип парламентыг тарааж, дахин сонгууль явуулахаар шийдвэр гаргасан ч парламент, сөрөг хүчин эсэргүүцсэнээр одоо тус улс хоёр ерөнхийлөгчтэй болоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.240) 2019 оны 06 сарын 11

молдав монгол гээд л үсгийн дарааллаар зөв л явж байгаа юм байна.

0  |  0
Top