Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун ОХУ-ын төрийн баяр “ОХУ-ын өдөр”-ийг тохиолдуулан, Ерөнхийлөгч В.Путинд захидал илгээн, баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна. Захидалд “Ерөнхийлөгч та бид хоёрын анхны уулзалт Оросын үзэсгэлэнтэй боомт хот Владивостокт болсон билээ. Тэр уулзалт бидний харилцааг ямар ойр дотно, ил тод болохыг дэлхий дахинд харуулж, ОХУ, БНАСАУ-ын харилцаанд шинэ хуудас нээсэн. Уулзалтаар ярилцсан зүйлс, байгуулсан гэрээ хэлэлцээр үр дүнгээ өгч, хоёр улсын өмнөх удирдагчдын найрсаг харилцааг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Владимир Путиний удирдлага дор Орос орон хүчирхэг, хөгжин цэцэглэсэн гүрэн болох болно” гэжээ.
Хоёр удирдагч нарын уулзалт дөрөвдүгээр сарын 25-нд Владивостокын Русский арал дээр болсон. Энэ нь В.Путин, Ким Жон Ун нарын анхны уулзалт байлаа. Уулзалтын дараа Путин Кимийг “сонирхолтой, ухаалаг хүн” гэж үнэлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )