Мисс Б.Бадамцэцэг хоёр дахь үрийн зулайгаа үнэрлэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс Б.Бадамцэцэг анх “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан билээ. Түүнээс гадна тэрбээр “Ану хатан”,  “Валентины захидал”, "Аз жаргалын шок" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон бөгөөд ЭМШУИС-ийг төгссөн даруйдаа мэргэжлийн ажилдаа ханцуй шамлан орсон. Гоо сайхны мэс засалч эмчийн мэргэжил эзэмшсэн мисс бүсгүйн хувьд эрүүл мэндийн салбарт “эргэлт” хийхээ амласан ч, өнөөг хүртэл загварын тайз, кино урлаг хоёроос холдож чадаагүй яваа гэхэд хилсэдхгүй биз ээ. 

Фото моделийн чиглэлээр амжилттай ажиллаж, реклам сурталчилгааны саналд “дарагдах” болсон тэрбээр хувийн амьдралдаа ихээхэн анхаарал тавьж А.Алтаншагай хэмээх үе тэнгийн царайлаг залуутайгаа загварын ертөнцийг “доргиосон” нүсэр хурим хийсэн мисс маань тухайн үедээ “Энэ хорвоогийн хамгийн азтай эмэгтэй” хэмээн өөрийнхөө сэтгэл догдлолыг илэрхийлж суухдаа үрийн зулайгаа үнэрлэсэн билээ. Аз жаргалдаа умбан байгаа бүсгүй энэ удаад хоёр дахь үрээ өлгийдөн авах гэж байгаагаа дуулгалаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top