Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз агентлагаас манай улстай холбоотой хэвлэлийн мэдэгдэл гаргав. Тус агентлагийн мэдэгдэлд дараах зүйлүүдийг тэмдэглэжээ.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөх эдийн засгийн өсөлт болон төсвийн бат бэх байдал сүүлийн жилүүдэд сайжирсан. Гэвч Монгол Улсад гараад буй зарим ахиц дэвшил нь тус улсын эдийн засагт тулгарч буй гадаад болон дотоод сорилтуудын улмаас 2019-2020 онд алдагдаж болзошгүй байна.
Монгол Улсын эдийн засаг нь БНХАУ руу гаргах түүхий эдийн экспортоос өндөр хамааралтай байдаг. БНХАУ нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаагаас шалтгаалан Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 2019 болон 2020 онд саарах төлөвтэй байна. Уул уурхайн томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурах дарамтууд нь Монгол Улсад нэмэлт сорилтуудыг бий болгож байна.
2020 онд болох УИХ-ын сонгуулийн нөлөөгөөр Монгол Улсын төсвийн алдагдал 2019 болон 2020 онд нэмэгдэх хандлагатай байна. Төсвийн реформ (шинэчлэл) нь ОУВС-гийн хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Төсвийн реформын хүрээнд авч хэрэгжүүлээд буй арга хэмжээнүүд хэр үр дүнтэй болох нь бодит эдийн засгийн идэвхжил саарах хүлээлттэй байгаа 2019 болон 2020 онд харагдахаар байна.
Экспортын орлого саарч, аж үйлдвэрлэлийн орцын импортын өсөлтөөс шалтгаалан нийт импорт үргэлжлэн өсч улмаар урсгал дансны алдагдал нэмэгдэхээр байна. Үүний зэрэгцээгээр уул уурхайн салбарын гадаад шууд хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй санхүүжилт (concessional funding)-ийн эх үүсвэрүүд Монгол Улсын гадаад валютын албан нөөцөд дэмжлэг болохоор байна.
Улс төрийн орчин тогтворгүй байгаатай холбоотойгоор хоёр гол хүчин зүйл Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөхөөр байна. Тодруулбал одоогийн эрх баригчдын ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд бодлогоо хэрэгжүүлэх цаашдын хандлага, мөн уул уурхайн томоохон төслүүдэд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтад хандах хандлага нь голлон нөлөөлөхөөр байна гэж дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Манай зээлжих зэрэглэлийг Мүүдис, Фич 2 тодорхойлдог. Энэ зѳвлѳгѳѳ, анхааруулгад мэдрэмжтэй хандах хэрэгтэй дээ. Манай авилгачид, эрх баригч нам сонгуулийн хандиваа босгохоор улайран дайрч байна. Жишээ нь Налайхын зам. 1км тутамдаа бараг 1.5 сая доллараар босч буй энэ зам Ман-н сонгуулийн хандивын гол доноруудын нэг болж байна. Трасыг нь хэрхэн шийдэж байгаагаас энэ бол хандивын том суваг гэдэг нь харагдаж байна. Уг нь энэ хэр замыг хуучин замтай нь зэрэгцүүлээд шинэ трасаар тавихад хангалттай хүрэлцээд илүү гарах мѳнгѳ л дѳѳ. Бараг л талд нь тавина даа. Гээд цаашаа олон тѳсѳл байна.
Уул уурхайн томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал гэж Рио тинтог хэлж байна.Ёстой хуцваа
Мүүдийз Оюутолгойн захиалгаар мэдэгдэл гаргасан байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой байна.эдийн засгийн алуурчидын гар хөл болсон Мүүдийз юу дуртайгаа хуцаж л байг.Баялагаа зүгээр соруулаад бай л гэсэн үгүү мөн хуцнаа.