Корсетны тухай таны мэдэхгүй аюултай зүйлс!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 16

Өнөөдөр та бүхэнд ялангуяа охид бүсгүйчүүддээ корсет буюу гэдэс цээжний даруулгын хорт нөлөө таны биед хэрхэн нөлөөлдөг талаар багахан мэдээллийг бэлтгэлээ. Корсет даруулга нь анх 11-р зууны үеэс үүссэн ба тухайн үеийн ард иргэд хүйс ялгаагүй хэрэглэдэг байсан гэх мэдээлэл хүртэл байдаг. Харин орчин үеийн анагаах ухааны тусламжтай судалгаа шинжилгээ хийсний үндсэнд корсет даруулга нь хүний биед маш олон өөрчлөлт өгч байгааг тогтоосон ба Үүнд:

1. Энэхүү даруулга нь таны цээж болон өрцийг шахсанаар амьсгалаар авах хүчил төрөгчийн хэмжээг багасгаж улмаар тархи болон бусад эрхтний хүчилтөрөгчийн хангамжийг бууруулснаар толгой эргэх,дотор муухайрах,толгой өвдөх,ой ухаан муудах шинж тэмдэг илэрнэ. Энэ байдал нь удаан үргэлжилбэл эд эрхтний эдгэшгүй хүнд өөрчлөлтийг дуудаж болно.

2. Ходоодонд шахалт өгснөөр ходоодны хүчлийг ходоодноос чөлөөлж улаан хоолойг түлэх /Сөөргөө/ шалтгаан болдог.Энэ үед таны цээжээр гашуу оргих,хорсох шинж тэмдэг өгч цаашилбал ходоодны хавдар болгох аюултай.

3. Гэдэсний булчинуудыг шахсанаар булчингуудын үйл ажиллагааг саатуулж улмаар хатингарал үүсгэн булчингийн хэлбэр бүтцийг алдагдуулдаг. Үндсэн бүтцээ алдсан хэвлийн булчин хэвийн ажиллахгүйн улмаас бусад булчингууд яснууд илүү ачаалал авснаар булчин ясны эвдрэл гэмтэлд хүргэдэг.

4. Хавирган яснуудыг шахаж даралт өгснөөр ясны бяцрал үүсэх шалтгаан болдог.Ялангуяа өсвөр насны охидын хавирганы ясанд гэмтэл учруулж байгаа нь олон судалгаагаар харагдаж байна.

5. Дотор эрхтнүүдийн цусан хангамж шахагдаж муудсанаар захын судаснуудад ачаалал өгөх ба артерийн даралт ихсэх,ядрах,бүх биеийн булчин сулрах,нийгмийн болон амьдралын идэвх муутай болно.

Эдгээр хүндрэлүүдийг үүсгэх шидтэй тул та нас,биеийн жин болон өндөр ,араг ясны бүтцийн онцлогтоо тааруулан зөөлөн материалтай корсет сонгож аль болох бага цагаар хэрэглэснээр үүсэж болох хүндрэлээс сэргийлж чадна.

Нэмээд хэлэхэд зөв хооллолт дасгал хөдөлгөөнийг системтэй хийснээр дотор эрхтэн эрүүлжих,эрч хүчтэй болох,биеийн галбир засарч илүүдэл жингээсээ салах боломжтой тул та эрүүл зөв турах аргыг сонгоорой.

 "Номиун” яс үений төрөлжсөн эмнэлэг их эмч Б.Мөнхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top