Махны үнэ дорвитой буухыг иргэд хүлээж буй. Тэгвэл Нийслэлийн статистикийн газраас гаргаж буй үнийн өөрчлөлтийн мэдээллээс хүргэж. Тус газар үнийн мэдээллийг долоо хоног бүр шинэчлэн тоймлон гаргадаг.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээллийг харахад хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар буюу 133 төгрөгөөр өссөн, хонины цул нэг килограмм мах дунджаар 11,500 төгрөг байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.11 хувиар буюу 13 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 56 төгрөгөөр өссөн байна. Адууны ястай нэг килограмм мах дунджаар 9,075 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм нь дунджаар 9,075 төгрөг байна.
Тэгвэл энэ сарын 5-ны өдөр махны үнэ ямар байсныг сануулъя. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.86 хувиар буюу 89 төгрөгөөр буурсан, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.43 хувиар буюу 167 төгрөгөөр буурсан байв. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.06 хувиар буюу 125 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.79 хувиар буюу 111 төгрөгөөр буурсан байсан. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.36 хувиар буюу 125 төгрөгөөр буурсан, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,075 төгрөг байв.
Тэгэхээр сүүлийн долоо хоногийн байдлаар үхрийн махны үнэ эргэн өссөн байдалтай байна.
Сэтгэгдэл ( 0 )