Жүжигчин Р.Анхням: Охидууд минь ийм залуу тааралдвал шууд л эхнэр нь болоорой

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

“Уурхайчин” клубын дасгалжуулагч, волейболын тамирчин Н.Баярсайхантай ханилан хоёр хөөрхөн хүүхдийн ээж болоод байгаа жүжигчин Р.Анхням уран бүтээлийн олз омог дүүрэн яваа.  Азийн кино найруулагчдын анхаарлыг зүй ёсоор татах болсон авьяаслаг жүжигчин маань нөхөрт гарч, ойрхон зайтай хоёр ч удаа нярайлаад байсан ч уран бүтээлээсээ огтхон ч хөндийрөөгүй. Эротик киноны халуухан дүрүүдээрээ эрчүүдийн зүрхэнд дурлалын сум зоож, уулзаж учрах хүсэлтэд “дарагдах” дөхөж явсан үзэсгэлэнт бүсгүйг яагаад тамирчин залууг насны ханиараа сонгосонд гайхах хүмүүс цөөнгүй бий. Энэ талаар жүжигчин бүсгүй "Намайг анх Баярсайхантай суух гэж байхад нэлээн олон хүн яагаад гэнэт "Биеийн тамирын багш"-тай суучихав гээл нээх гайхаж байж билээ. Их л мөнгө олдог баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаан. Би болохоор мөнгөний хойноос биш миний хойноос гүйдэг хүний эхнэр болох санаатай байсан маань энэ л дээ. Миний нөхөр зүгээр ч нэг "Биеийн тамирын багш" бишээ. Волейболын тамирчин, ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, Монголросцветмет нэгдлийн дэргэд "Уурхайчин" спорт клубыг анх үүсгэн байгуулалцаж одоо 20-иод жил үйл ажиллагаа явуулж олон тамирчид гаргасан хүн юм байгаан. Тухайн үед гайхаад байсан хүмүүс сайн мэдээ ч үгүй байх. Өөрөө ер нь даруухан хүн болхоор хүн л ам хэлнээс нь чангаахгүй бол юм ярихгүй л дээ Одоо миний нөхрийн волейболын спортоор бэлтгэж гаргасан мэргэжилийн 560 орчим шавь нараас нь ОУХМ 12, Спортын мастер 120, Спортын дэд мастер 160 орчим гарсан байна.Охидууд минь ийм залуу тааралдвал шууд л эхнэр нь болоорой. Чамайг тэвэрч, чамайг хайрлаж, унаган гэртээ байсан өнгөөр чинь гамнаж чадах хүний л эхнэр болоорой Нөхрийнхөө ажлыг хэр их мөнгө олж байгаагаар нь биш хэдэн хүний амьдралыг сайхан болоход нөлөөлж байгаагаар нь дүгнээрэй. Хүний амьдралд тийм их юм хэрэггүй. Идэх хоол, унтах газар, өмсөх хувцас хэмжээтэй. Нэг нэгнээ дэмжиж, үр удмаа зөв хүмүүжүүлж, утга учиртай амьдрах л илүү чухал юм шиг..." хэмээн тайлбар хийжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top