Монгол, Хятадын статистик тооцоолол зөрүүтэй гарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Монгол, Хятадын гаалийн байгууллага хоорондын статистикийн зэрэгцүүлэлтийн ажлын хэсгийн уулзалт БНХАУ-ын Сан Я хотод боллоо. Уулзалтад хоёр талын байгууллагын статистикийн төлөөлөл, шинжээчид оролцов.

Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын 2018 оны худалдааны статистикийн мэдээллийг үндэслэн зэрэгцүүлэлт хийжээ. Хоёр улсын хооронд 2018 онд хийгдсэн нийт бараа эргэлт Монголын мэдээллээр 8475.6 саяам.доллар байгаа бол БНХАУ-ын мэдээллээр 7987.4 сая ам.доллар байгаа нь 488.2 сая ам.доллароор манайх илүү байсан юм.

Гадаад худалдааны статистикийн мэдээллийг зэрэгцүүлж тулгах нь Монгол Улс болон БНХАУ-ын гаалийн ажлыг уялдаатай хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны гаалийн байгууллагын үйл ажиллагаанд чухал гэж салбарынхан үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m (202.55.191.130)  2025 оны 03 сарын 13

iim ih zorvv yagaad gardag yum be dee.manaihan hudalaa too l gargaj dee..

1  |  0
Top