Модель М.Дашбалжид илүүдэл жингээ хаясан нууцаа хуваалцав

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

"Mongolian Next Top Model" нэвтрүүлэгт оролцож, олноо танигдсан мисс, модель М.Дашбалжид хүүхэд насандаа илүүдэл жинтэй байжээ. Тэрбээр тууштай, хичээл зүтгэсний дүнд 15 кг жин хаяж чадсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нийтэлжээ.


Тийм ээ энэ бол би өнгөрсөн цаг хугацааны Дашка гэдэг охин. Би хүүхэд байхын бие муутай тархины бага уналтын хэлбэр буюу унаж татдаг өвчтэй маш туранхай өндөр сулбагар биетэй байлаа.Өвчинөөсөө болоод хүүхдүүдэд их шоолуулж тэрнээсээ болоод өөртөө итгэлгүй бүрэг ичимхий хүүхэд байсан юм. Ээжийнхээ ачаар олон эмнэлгийн хаалга татсаны ачаар Алтан гартай Боргил эмч маань намайг бүрэн эмчилж өгсөн юм.Тасралтгүй 2жил эм ууж давхар хоол идсээр өвчин маань ч идгэж ээж бид 2 минь магнай тэнийж байсан юм даа.
Тэрнээс хойш сургууль шилжиж шинэ орчинд шинэ найз нөхөдтэй болж бусдын адил бага багаар энгийн л нэг хүүхэд байх алхам маань эхэлсэн юм. Хүүхэд насны мөрөөдөл болох загвар өмсөгч болох битүүхэн хүсэлтэй ч дотроо өөрийгөө голж айж имээж явсаар нэг ч удаа агентлагын хаалга таталгүй явсаар оюутан боллоо.Оюутан болж хичээл номондоо шамдан давхар ажил хийж гуанзны хоолонд ороод нэг мэдхэд би гэдэг хүн чинь 70кг бараадсан явж байдаг юм байна.Хүмүүс ямар аймар тарган болцын гэдэг байсан ч өөрийгөө хархаар угаасаа туранхай байсан болхоор жоохон махлах зүгээр санагддаад толинд хархаар гоё л харагдаж явсаар нэг өглөө зуны таарах шорт олдохоо байсанаа анзаарч сэтгэлээр унаж хэрхэн жингээ хасах талаар толгой гашилгаж эхэллээ. Эхний алхамаа хийгээд хоолоо сойлоо .Өдрийн 4шахуу хоол иддэг байсан хүн дэглэм барихаар 7хоноол шантараад иднэ. Kfc pizza чихэр жимс хархаар ганц л амьдрана гэж бодоод иднэ. Найз нөхддөө уруу татагдаж иднэ. За маргаашнаас дэглэмээ яг барина өнөөдөр сүүлийн удаа идчие гээл иднэ

Гэхдээ юу гээч хэзээ ч ийм хоёр хооронд сэтгэлийн дэглэм амжилт олдоггүй юм байна лээ !!! 
Хүний бие организм ямар хоол хүнс иднэ яг тэгж л харагдана,бас ажилладаг юм байна лээ 
 Нэг өглөө амьдарлаа өөрчилөх том шийдвэр гаргасан нь амттанг амьдарлаасаа бүр мөсөн хасаж хоолоо маш нарийн барьж хоол хүнсний талаар судалж уншиж эхэлсэн юмдаа . Мөн фитнессээр хичээллэж 7хоногтоо 5удаа бэлтгэл хийж давсыг бага багаар хасаж усыг маш сайн ууж эхэлсэн.

Үр дүн гархын хирээр өөртөө итгэлтэй байж уруу татсан найзуудын үгийг сонсохоо больдог юм байналээ. Бас тэр үед найз нөхдийн дэмжлэг найзыгаа ойлгох уруу татахгүй байх их чухал шүү !!! Хэзээ ч битгий жин хасаж буй найздаа (За ганц л удаа шдээ ямар сүртэйн,миний төрсөн өдрөөр уусангүй,чи ингэж явж турахуу гэж) гэх үгсийг битгий хэлээрэй !!! Та ч гэсэн хүмүүсийн энэ үгсэд битгий автаарай.Таны бие таны эрүүл мэнд зөвхөн таньд л хамаатай шүүдээ

За тэгээд тасралтгүй 6сар будаа төмс гурил чихэр жимс гаазтай ундаа тостой хоол спирт кофе түргэн хоол гэх мэтийг хасаж идэвхтэй хөдөлгөөн хийж 55кг гэх жинлүү орж урьд урьднахаасаа ч илүү гуалиг эрүүл биетэй болсон юмдаа 

За ингээд нэг өдөрби гэдэг хүн чинь хүүхэд насныхаа мөрөөдлийг бага чболов биелүүлж ядаж загварийн анхан шатны ангид орж хичээллэж үзье гэж шийдээд Gloria агентлагын хаалгыг анх татан орсон юм. Их ичиж сандарч байсан ч нүдэнд дулаахан сайхан инээмсэглэсэн эгч намайг угтаж авсан нь одоо миний хайртай багш топ Уянга маань байсан юм. Энэ үеэс л багш маань миний амьдарлыг өөрчилж намайг мөрөөдөлдөө алхам алхамаар ойртоход минь туслаж их зүйл зааж өгсөн юмдаа. Энэ дашрамд багшдаа маш их баярлаж явдагаа хэлье

Одоо ингээд хархад хүн чадахгүй мэдэхгүй гээд өөрийгөө голоод өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байвал чи нэг л газраа байгаал байна. Өөрийгөө хэзээ ч битгий гол Өөрийнхөө төлөө зүтгэ хичээ.Амьдрал хичээсэн хүнийг л шагнадаг юм шүү. Энэхүү постыг өөрийгөө голдог өөртөө итгэлгүй болон турах гээд чадахгүй шантраад байгаа охидуудад урам өгөх зорилгоор бичлээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.55) 2019 оны 07 сарын 06

МУУХАЙ ЦАРАЙТАЙ ХИЙМЭЛ ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЗОЛИОС ХӨӨРХИЙДӨӨ. ГОЁ БОЛНО Л ГЭЖ ХИЙЛГЭСЭН БХДАА.АЯТАЙХАН САЙН ЭМНЭЛГЭЭР ХИЙЛГЭХГҮЙ ИЙМ БОЛООД БХДАА ЯАХАВ ДЭЭ ӨРӨВДМӨӨР ЮМДАА

0  |  0
(124.158.107.6) 2019 оны 06 сарын 19

Universed англиар хэлсэнийг ойлгохгүй байсан гаруу ккк

0  |  0
Top