"Сонгодог урлаг III" хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн балетчид чуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

"Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “СОНГОДОГ УРЛАГ-III” хөтөлбөрийн хүрээнд дуурийн театр, Монголын балетын холбоотой хамтран зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээ нь Монгол, ОХУ, Өмнөд Солонгос улсын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтран туршлага солилцох зэрэг ач холбогдолтой юм. 

“СОНГОДОГ УРЛАГ-III” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Буриад Улс, Өмнөд Солонгосын өсвөрийн балетчид, Монголын Улсын Консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Сильфида, G-river, Khongor's ballet зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцоно.

Тоглолт зургаадугаар сарын 18-нд 19:00 цагаас Дуурийн театрт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top