Хөтлөгч Э.Одгэрэлийн нөхөр хамгийн МЭДРЭМЖТЭЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Хувийн цуглуулгадаа ердөө л ганцхан удаа өмссөн 100 гаруй гоёлын даашинзтай гэдгээ хэвлэлд дэлгэснээс хойш “Монголын хамгийн баян сэтгүүлч” гэх давхар гуншин зүүгээд байгаа П.Одгэрэл хамтын амьдралд хөл тавьсан. “UBS” телевизээрээ өнөөг хүртэл овоглож яваа түүнийг “Universe best of songs” наадмын хөтлөгч гэдгээр нь мэддэг хүмүүс тун ч олон.

Нэлээд хэдэн ном гаргахуйц хэмжээний шүлгийн түүвэртэй энэ авьяаслаг бүсгүй сүүлийн үед УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтарч ажиллах болсноор рок попын ертөнцөд хит дуунууд ар араасаа хөвөрч буй. Тэгвэл хувийн амьдралаа хэдийнэ төвхнүүлж, гэр бүлтэй болсноо олноос нууцалж явсан хөтлөгч бүсгүй саяхнаас энэ асуудлаа “ил” гаргаж эхэлсэн.

Хөл хүндтэй үеийн нандин зургаа найз нөхөддөө сонирхуулж байсан хөтлөгч П.Одгэрэл өнөөдөр царайлаг нөхөр болон хүүхдүүдийнхээ зургаар гангарч амжив. Хоёр ч хүүхдийн Ээж болсон гэхэд урьдынхаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй хөтлөгч бүсгүйн хайр халамжинд бөмбөрч, удам залгах нуган үрээ тэвэрсэн энэ царайлаг залууд атаархах хүн цөөнгүй байгаа биз. Юутай ч гучин насны босго шүргэсэн хойноо үе тэнгийн, аятайхан залууг өөрийн болгоод амжсан хөтлөгч П.Одгэрэлийн амьдрал аз жаргал, хайраар дүүрэн байгаагаа дээрээс нь нөхрийнхөө хамгийн мэдрэмжтэй гэдгийг олон нийтэд зарлаад амжлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top