“Бүс нутгийн даяарчлал ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2019.06.17/ ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар боллоо.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс зохион байгуулж буй олон улсын энэхүү хуралд БНХАУ-ын Жилиний их сургууль, ОХУ-ын Байгалийн болон Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургууль, АНУ-ын Сэлфордын их сургуулийн эрдэмтэн профессорууд оролцож байна.
ШУА-ийн ОУХХ-гийн зөвлөх судлаач, доктор Д.Золбоо "Азийн бүс нутгийн байгууллагын үйл ажиллагаан дахь Монгол улсын үүрэг оролцоог нэмэгдүүлэх төслийн хүрээнд энэ хурлыг зохион байгуулж байна. 2017 оноос эхэлсэн энэ онд дуусч төслийн хүрээнд хамтарч ажилласан байгууллагуудын судалгааны дүнг нэгтгэж, тайлан болгон олон нийт, бодлого боловсруулагчдад хүргэхэд өнөөдрийн хурлын зорилго оршино” гэж байлаа.
Эх сурвалж: ШУА
Сэтгэгдэл ( 0 )