Хөтлөгч П.Анужин: Би эмчийн хяналтад ордоггүй төрдөг

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

"Hero" энтертайментаас эрхлэн гаргадаг "Монгол тулгатаны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, редактор асан П.Анужин "Мацагтан монголчууд" фэйсбүүк группд зөвлөгөө мэдээлэл хүргэдэг билээ. Тэрхүү группээр мацаг барих давуу тал, биеээ эрүүлжүүлэх ач тус гэх мэтчилэн олон төрлийн зөвлөгөө мэдээллийг өгдөг. П.Анужин энэ удаа бие тулгар, нялх биетэй ижий нарт зориулан хэрхэн биеэ эрүүлжүүлэх зөвлөгөөг хүргэжээ. 

Тэрбээр хэлэхдээ "Бие тулгар, нялх биетэй ижий нарт! Миний бие хөл хүнд байхдаа хаван хөөнгө, жингийн илүүдэлгүй тээдэг. Царай зүсэнд төдийлөн өөрчлөлт ордоггүй. За бүр тодруулан хэлбэл миний бие эмчийн хяналтад ордоггүй төрдөг. Энэ бол сайрхаад байх зүйл биш ээ, би эрүүл биеэ бүтээсэн учир өөртөө итгэлтэй байдаг. Эрүүл бие эмнэлгээр гүйлгээд байдаггүй юм.

Хөхүүл нярай, хөл хүнд ээжүүд ерөнхийдөө гурилан идэх зүйлсээ л эрс багасгахад жин огт нэмдэггүй юм шүү! Шингэн ууж чадаж байвал шингэнээ сайн уух! Нүүрс уст хүнсээ ( гурил амттан гэх мэт) сайн чанарын олон төрлийн будаагаар соливол өл сайн дарагдахын сацуу сүүний чанар сайжирдаг" хэмээн зөвлөжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top