Асашорюү Дагвадорж: Надад өдөрт түмэн жаргал, зовлон тоочсон мессеж ирдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Д.Дагвадорж  16-хан насандаа арлын Япон орныг зорьж "Мэйтокү" хэмээх спортын ахлах сургуульд элсэн орсноор сумогийн ертөнцөд хөл тавьж Дэлхийд нэрээ мөнхөлсөн билээ. Тэрээр цахим орчинд “Аса явуулын станц” гэдэг нэрээрээ тун чиг алдартай. Өчигдөр /2019.06.17/ өөрийн цахим хуудаснаа өөрийн тухай таагүй ярианд хариу өгөхүйц пост оруулжээ.

“Миний бие Монголдоо фэйсбүүкийн дагагчийн тоогоор эхний хоёрт явдаг! Аса лайв бодит байдлыг Монголчуудтайгаа хуваалцаж явахыг хүсдэг! Элдэв тавилт пялдагдалт байдаггүй! Надаас гарах зан харектир тэр чигээрээ л байдаг! Би элдэв хийсвэр худлаа зүйлд ясандаа дургүй! Яагаад гэвэл би өөрөөрөө одоогийн энэ нийгэмд хөл зэрэгцээд явж байгаад оршино! Хийж бүтээж ирээдүйд шаналж явдаг нэгэн! Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч улсад хүүхэд нас залуу хангал насаа үдсэн учир эх орноо хөгжилтэй болоосой гэж чин сэтгэлээсээ бодож шаналдаг! Та,чи хэн байна фэйсбүүкийн буянаар Asashoryu Dagvadorj-oor орж шууд надтай харьцдаг!!!  Та нар л мэдэхгүй дээ надад өдөрт түмэн жаргал зовлон тоочсон мессеж ирдэг!!!! Хааяа би боддог юм!!! Би хэний төлөө амьдраад байна аа гэж!!!! Чадлынхаа хэрээр дэмжээд туслаад явдаг!!! Тэр болгоныг энд ярих бичих утгагүй зүйл! Гэхдээ би Монгол хүн Монгол эх орноороо бахархаж жаахан ч болов тустай зүйл байвал дэмжээд явчих юмсан гэж их хүсдэгдээ! Хүн намайг онгироо сагсуу гэж хэлдэг! Ийм болоод төрчихсөн хүнийг тэгээд яахын одоо?!! Хүнд гай тарихгүй л явах хэрэгтэй гэж яс махандаа хүртэл ойлгосон хүний хувьд бичиж байна! Чин үнэндээ надад дургүй хүн зөндөө л байгаа! Харин тэр хүмүүс хэзээ ч намайг хараагүй үзээгүй хүмүүс! Үзсэн бол өнгөр бодолтой хүмүүс!  Архангай аймаг миний ээжийн нутаг! Эхийнхээ хэвлийгээс төрж бойжсон хүн ээжийнхээ нутгийг ухаж бусниулах уу? Миний бодол тийм зүйлтэй эвлэрэхгүй! Хүн насны нэг л жаран!!!! Буцаад бид бүгдээрээ газартаа шингээд алга болно!!! Тэрийг би бид бүгдээрээ бодох хэрэгтэй!!!  Эцэст ийм хүн нинжа царайлаад явах уу?” хэмээн цахим хуудаснаа үнэлэлт дүгнэлтээ бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top