Гавьяатын хүү Х.Сумъяадорж шуугиулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Монголын хошин урлагт тасралтгүй 20 гаруй жил оршин тогтнож байгаа “Өнгөт инээд” продакшн дөрвөн жилийн өмнөөс нэрээ солин “Шилдэг өнгө” болгож залуучуудаар хүрээгээ тэлэн ажиллаж буй. “Шилдэг өнгө” продакшны продюсер, найруулагч Ц.Хүсэлбаатар сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд шаргуу орж,  “Ядуугийн зовлон-2”, “Аюултай харилцаа”, "Нинжин сэтгэл" кинонууд нь нийгэмд өрнөж байгаа үйл явдлыг тусгаж чадсан  гэдгээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм билээ. Уран бүтээлийн олз арвин яваа найруулагчийн эхнэр Гавьяат С.Өлзийхүү гэдгийг мэдэхгүй хүн ховор. Урлагийн сайхан хос маань нэг охин, нэг хүүтэй бөгөөд та бид, ээж ааваасаа зөрөн байж жүжигчний мэргэжил сонгосон гэгддэг Х.Баярмааг хэд хэдэн кинонд дүр бүтээснээр нь мэдэх биз ээ.  Х.Баярмаа нь  Монголоо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд хүртэл ороод амжсан адтай бүсгүй. Харин хүүгийн тухайд Х.Сумъяадорж гэдэг бөгөөд “Монгол модель” ангентлагт харъяалагдан загвар өмсөгч хийгээд зогсохгүй, тулааны урлагаар хичээллэдэг авьяаслаг хүү байдаг. Х.Сумъяагийн хувьд тэс өөр мэргэжил буюу эмчээр суралцдагч ээжийгээ дагаж рекламанд тоглонгоо охид, бүсгүйчүүдийг хуйлруулаад байгаа гэнэ лээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top