Өмнөд Солонгосын хамгийн ҮНЭТЭЙ 10 эмэгтэй жүжигчин

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

10

Пак Бо Ён
1990 оны Хоёрдугаар сарын 12-ны өдөр төрсөн. Тэрбээр "Scandal Makers", "Strong Woman Do Bong-Soon" , "Werewolf Boy"  зэрэг кинонд гол дүр бүтээж байжээ.  Пак Бо Ён драмын нэг ангид 25000$-оор тоглодог байна. 

9

Шин Мин А
1984 оны Дөрөвдүгээр сарын 5- ны өдөр төрсөн. Тэрбээр бидний сайн мэдэх "My Girlfriend is a Nine-Tailed Fox", "Oh My Venus" кинонуудад тоглосон ба драмын нэг ангид 25000$-oор тоглодог байна. 

8

Гон Хю Жин
1980 оны дөрөвдүгээрс сарын 4-нд төрсөн. Хамгийн сүүлд "The Producers", "Don't Dare to Dream" зэрэг олон ангит кинонд тоглосон бөгөөд драмын нэг ангид 33400$-oор тоглодог. 

7

Ким Та Хи
1980 оны Гуравдугаар сарын 29-нд төрсөн. Тэрбээр "My Princess", "Yong-Pal", "Iris" зэрэг олон ангит кинонуудад дүр бүтээж байсан арвин туршлагатай. Олон ангит киноны нэг ангид 33400$-oор тоглодог.

6

Чой Жи Вү
1975 оны зургаадугаар сарын 11-нд төрсөн.  "Winter sonata", "Temptation", "Woman with a Suitcase" зэрэг кинонд тоглож байсан.

Нэг ангид 41800$-oор дүр бүтээдэг байна. 

 

5

Сон Хю Кё
1981 оны арван нэгдүгээр сарын 22-нд төрсөн. Бид бүхний сэтгэлд хоногшсон "All in", "Full House" тоглосон ба "Descendants of the Sun", "Encounter", "Boy Friend" кинонуудад гол дүр бүтээсэн билээ. Тэрээр драмын нэг ангид 41800$-oор тоглодог. 

 

4

Ха Жи Вүн
1978 оны зургаадугаар сарын 28-нд төрсөн.  Сүүлд "Empress Ki", "The King 2 Hearts", "Hospital Ship" кинонуудад тоглосон. Тэрбээр драмын нэг ангид 42000$-oор тоглодог. 

 

3

Бай Сүзи
1994 оны Аравдугаар сарын 10-нд төрсөн. "Miss A" хамтлагын гишүүн байсан. Анх тэрбээр "Dream High1,2" драмад тоглосон байдаг. Тэрбээр драмын нэг ангид 74000$-oор тоглодог. 

 

2

Ли Юн Ай
1971 оны Нэгдүгээр сарын 31-нд төрсөн. "Dae Jang Geum" драмаар Солонгостоо төдийгүй Монголд ихээхэн танигдсан билээ. Тэрбээр хамгийн сүүлд "My ID Is Gangnam Beauty" кинонд дүр бүтээсэн юм. Нэг ангид 83500$-oор тоглодог.

 

1

Жүн Жи Хюн
1981 оны аравдугаар сарын 30-нд төрсөн. Анх 1998 оноос кинонд дүр бүтээж эхэлсэн тэрбээр хамгийн сүүлд "The Legend of the Blue Sea" кинонд дүр бүтээсэн байдаг. Тэрбээр олон ангит киноны нэг ангид 85000$-oор дүр бүтээдэг хамгийн эрэлт ихтэй жүжигчдийн нэг юм. 

Эх сурвалж: Солонгос кино сонирхогчдын групп

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hvn(172.69.45.138) 2024 оны 02 сарын 20

Solongos oor hvn ji Hyun gej yaj bichij we

1  |  0
(69.140.229.186) 2023 оны 02 сарын 11

Hunii hodolmoriig uneldeg uym bnaa

1  |  2
Top