Унгарын  “Мечекерц”-тэй харилцан ашигтай хамтран ажиллая гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Унгар улсын төрийн өмчит  “Мечекерц” компани манай газрын ховор элемэнтийг сонирхож буй талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тус компани “Эрдэнэс Монгол” компанитай хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. Тэгвэл өчигдөр  “Эрдэнэс Монгол” –ын Гүйцэтгэх захирал Д.Ганхүү, “Мечекерц” компанийн Гүйцэтгэх захирал Молнар Яношийг хүлээн авч уулзан, харилцан ашигтай хамтын ажиллагааг шуурхай эхлүүлэх талаар санал солилцлоо.

П.Ганхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, уул уурхай дагасан дэд бүтэц, ашигт малтмалын хайгуул, гидрогеологийн чиглэлийн судалгааны ажлыг хөндөж ярилцсан байна. Мөн талууд уул уурхайн салбарт өндөр зэрэглэлийн хүний нөөц бэлтгэх, туршлага судлах чиглэлд хамтран ажиллана.

 “Мечекерц” компани геотехнологийн эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, ураны баяжмалын олборлолт, уурхайн нөхөн сэргээлт, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ зэрэг төслүүдийг хэрэгжүүлдэг  Унгар улсын үндэсний хэмжээний компани юм. Энэ үүднээс ноён Молнар Янош “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Алт ресурс” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцох аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top