Зам, тээврийн салбарт Франц улстай хамтран ажиллах боломжийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинтэй ярилцлаа. Тодруулбал, уг салбарт францын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа манай талаас дурдав. Түүнчлэн 2016 онд дуусгавар болсон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, онцгой байдлын үед ашиглах Еврокортер нисдэг тэргийг жолоодох боловсон хүчнийг бэлтгэх, энэхүү нисдэг тэргийн сэлбэг угсралт, засварыг Монгол Улсад хийдэг болох тал дээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин БНФУ-ын Элчин сайд Филипп Мэрлиний зүгээс дээрх асуудалд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд БНФУ руу зорчих, худалдаа бизнес эрхлэх явдал нэмэгдэж байгаа бөгөөд үүнд зам, тээврийн салбарын үүрэг оролцоо, дэмжлэг чухлаар тавигдаж байгаа юм. Тиймээс хоёр улсын хооронд хийгдэж буй бараа эргэлт, худалдааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд аж ахуйн нэгжүүд автотээврээр харилцан зорчихыг хөнгөвчлөх зорилгоор Олон улсын автотээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах тал дээр бэлтгэл ажлыг ханган, хамтран ажиллах талаар ярилцав.
Сэтгэгдэл ( 1 )
yun Eurocorter.. tegeed ch Eurocopter -> Airbus Helicopters bolson