Санхүүгийн мэдээллийн СВИФТ-ээс  манай мэргэжилтнүүдэд  мэдээлэл өглөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Олон улсын санхүүгийн мэдээллийн СВИФТ байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, СВИФТ сүлжээний 2020 оны стратеги, ISO 20022 стандартад шилжих болон шинээр нэвтрүүлсэн Төлбөрийн хяналтын үйлчилгээ зэрэг сэдвээр сургалт, семинарыг Монголбанк болон арилжааны банкуудын мэргэжилтнүүдэд зориулан явууллаа.

 Тус сургалтад нийт 60 гаруй ажилтан оролцож, төлбөрийн системд учирч буй эрсдэл, түүнээс сэргийлэх зорилгоор СВИФТ байгууллагын зах зээлд шинээр нэвтрүүлээд буй үйлчилгээ, цаашдын зорилт, стратегийн талаар мэдээлэл авсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top