АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Cerberus Capital Management” хөрөнгө оруулалтын компани Монголын хамгийн том компани гэгдэх “MCS” группийн харилцаа холбоо, дэлгүүрийн салбарт 110 сая ам.долларын хөрөнгө оруулах болсон тухай Financial Times сэтгүүл мэдээллээ. Түүнчлэн дээрх салбарын компаниудын 25 хувийг эзэмших хүсэл илэрхийлсэн байна.
Хөрөнгө оруулалтын “Cerberus Capital Management” компани хуучин социалист орнууд болох Гүрж улсад хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хариу нааштай байгаа аж. Харин африкийн Этиоп улсын томоохон компаниудад хөрөнгө оруулахаар хэлэлцээрийн ширээний ард нэгэнт суугаад байна.
Одоогоор “MCS” компанийн зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд “Гарсан мэдээлэл худлаа, санал тавьсан олон компаниудын нэг” гэдгийг хэвлэлийн мэдээгээр дамжуулан олон нийтэд хүргэсэн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Украйн шиг болчих вий дээ, бүх олигархууд нь гадаадын шууд харьяанд байдаг тул бизнесээр нь дамжуулж улс төрийн үйл ажилд далд оролцож нөлөөдөг, одоо энэ талбай дээр хоосон уриа барьж иргэдийг турхираад байгаа нөхдүүдийг нэг харичихад л бүх юм ойлгомжтой болно доо
Монголыг шулахад гадныханд тус болдог гол хэрэгсэл MCS гэдгийг олоод харчихжээ дээ сэм авгайн удмынхан.
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: