Жил бүр болдог олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллагын дээд хэмжээний 5-р чуулга уулзалт Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Йоханнесбург хотноо энэ сарын 19-20-ны өдрүүдэд болж, Монгол Улс оролцлоо. Энэхүү чуулга уулзалтын үеэр Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагналтануудыг тодруулах ёслол болж, Монгол Улсад “Шилдэг түншлэл-2019” шагналыг гардууллаа. Тус шагналыг олон нийтийн санхүүгийн боловсролыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудаас сонгон шалгаруулж олгодог уламжлалтай бөгөөд манай улс хоёр дахь удаагаа энэхүү шагналыг авч байна.
Монголбанкны санаачлагаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг 2016 оноос эхлэн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж ирсэн бөгөөд анхны шагналаа хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлсэн гэдэг үр дүнгээр авч байсан бол энэ удаа хүртээмжийг нэмэгдүүлсэн амжилтаар хүртэж байна.
Тус шагналд тодруулах ёслолд нийт 151 улс өрсөлдсөн бөгөөд Шилдэг улс категорийн Шилдэг түншлэл төрөлд Монгол Улс Ангола, Аргентин, Колумби, Марокко, Португали зэрэг улстай тунаж, сүүлийн шатанд тэргүүлж үлдсэнээр шилдгээр тодорчээ.

Сэтгэгдэл ( 0 )