Түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий урьдчилсан шатны эхний давааг давсан шигшээ баг Азийн шилдэг багуудтай хэсэгт багтаж, хоёр жилийн хугацаанд эзэн зочин найман тоглолт хийнэ.
Урьдчилсан шатны эхний тоглолтууд есдүгээр сарын 05-10-ны хооронд болно гэдгийг Азийн хөлбөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах хэлтсээс мэдээлжээ.
ДАШТ болон ААШТ-ий урьдчилсан шатны сугалаа долдугаар сарын 17-нд Катарын нийслэл Доха, Малайзын нийслэл Куала Лумпур хотуудын аль нэгд болох аж. Сугалаа болох газар одоогоор эцэслэн шийдэгдээгүй ч Куала Лумпурт болох магадлал өндөр гэнэ. Сугалааны дараа Монголын шигшээ ДАШТ-ий урьдчилсан шатанд ямар дөрвөн улстай нэг хэсэгт орох нь тодорхой болно.
Сэтгэгдэл ( 0 )