Дэлхийн рок хөгжмийн домог Pink Floyd хамтлагийн гитарчин Девид Гилморын 126 гитарыг дуудлага худалдаанд оруулж 21 сая ам.долларын үнээр зарагдсан байна. Дуудлага худалдаанаас олсон орлогыг цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд зарцуулахаар болжээ. Британийн “Кристи” дуудлага худалдааны компаниас зохион байгуулсан дуудлага худалдаанд дэлхийн 66 орноос худалдан авагчид оролцсон байна.
Дуудлага худалдааны үеэр хамгийн их үнэ хүрсэн гитар бол түүний “1969 оны Фендер” загварын хар өнгөтэй гитар байлаа. Pink Floyd хамтлагийн алдарт “Dark Side of the Moon”, “Wish You Were Here”, “The Wall” зэрэг алдартай дуунуудын ард эгшиглэх аязыг энэ хар гитараар тоглож бичүүлжээ. Дуудлага худалдаанд оролцсон нэрээ нууцалсан эрхэм 3.97 сая ам.доллароор худалдан авчээ. Ингэснээр хөгжмийн урлагийн түүхэнд хамгийн их үнэ хүрсэн хөгжмийн зэмсэг болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )