Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит мэдээллээ хийж байна. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож байна.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны зургаадугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 503 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 57 буюу шалгасан хэргийн 11.3 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 9 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 416 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 365 хэрэг, мөрдөн байцаалтын 51 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 17.3 хувийг шийдвэрлэсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаарх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, төрийн болон албан тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль, УЕПГ-аас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй болохыг анхааруулж байна" гэлээ.
ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГАХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн буюу гарч болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчөөс хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр тухайн байгууллагад авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц байдлыг хянан үздэг. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 17 байгууллагад авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгах талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 6 дугаар сард Авто тээврийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн мэдэгдлийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцав.
Зарим байгууллагын хувьд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хэдий ч нийтлэг байдлаар шалтгаан, нөхцөлийг бодитой арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хэлбэрийн төдий байгаагаас шалтгаалж, албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчлийг давтан гаргах, авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Тухайлбал, 2017-2019 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс Автотээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад холбогдох авлигын гэмт хэргийн шинжтэй 10 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн байна. Иймд авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг арилгахад байгууллагын удирдлагын хүсэл зориг, хүчин чармайлтыг нэмэгдүүлж, идэвхи санаачилгатай байх, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртсөн албан хаагчийн бүртгэл хөтлөлт, мэдээллийн сан бий болгох, ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх зөвлөмжийг АТҮТ-д хүргүүллээ.
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ ХАНГАЛТГҮЙН УЛМААС АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ БАЙНА
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс эрүүл мэндийн салбар дахь эрх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүнд суртал, авлигын эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож арилгах, цаашид эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллав. Уг ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээ авахад гарч буй хүндрэл бэрхшээл, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт, хяналтын тогтолцоо, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудын харилцаа, хандлага, ёс зүй болон авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийн талаар ярилцаж, санал хүсэлт, гомдлыг хүлээн авч судлан үзэв.
Иргэн, аж ахуйн нэгжийн зүгээс тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хаалттай, ил тод биш, шат дамжлага ихтэй, цаг хугацаа их шаарддаг, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа албан тушаалтнууд мэдээ, мэдээлэл дутмаг өгдөг, үл ялих зүйлээр шалтаглаж олон дахин явуулж чирэгдэл учруулдаг зэрэг асуудал авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлдөг гэж үзсэн. Түүнчлэн тус салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам нь хүнд суртал, чирэгдэл, авлигын эрсдэл үүсгэх эрсдэлтэй, үйл ажиллагааны шат дамжлага, хяналтын тогтолцоо муу зэрэг урьдчилсан нөхцөл тогтоогдсон. Зарим нэмэлт ажлууд гарсан учир үргэлжлүүлэн шалгаж байна. Эцэслэн дууссаны дараа дээр дурдсан шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлнэ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төв, Өргөө амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвүүдэд мөн ажиллав. Ийнхүү ажиллахдаа дээр дурдсан эмнэлгээр үйлчлүүлж, эмнэлгийн үйлчилгээ авсан иргэдтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад гарч буй хүндрэл бэрхшээл, дараалал, эмч нарын харилцаа, хүнд суртал, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, мэдээллийн хүртээмж, төлбөр, хураамж зэрэг асуудлаар ярилцаж, санал хүсэлтүүдийг багцлан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр АТГ-ын Олон нийтийн төвд болсон судалгааны дүнг танилцуулах уулзалтын үеэр хийв. Үүний зорилго нь цаашид учирч буй хүндрэлийг засч залруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллахад оршино.
ИРГЭНИЙ ХЯНАЛТЫН ТӨВ, АВЛИГЫН ТАЛААРХ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС АЖИЛЛАЖ БАЙНА
Иргэд, олон нийтээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээний талаар гомдол мэдээлэл хүлээн авах 1800-1969 утсыг ажиллуулж, Нийслэлийн ГХУСАЗЗ-тэй хамтран Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 4 төвд Иргэний хяналтын төвийг ажиллуулж байна. Зургаадугаар сард 1800-1969 утсаар нийт 29 гомдол, мэдээллийг хүлээн авсан. Нэгдсэн төвөөр дамжуулан нийт 5 өргөдөл, гомдол хүлээн авч, 16 хүнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 100 гаруй хүнд гарын авлага, тараах материал түүгээсэн байна.
АВЛИГЫН ЭРСДЛИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
АТГ-аас улсын нэг, хоёрдугаар эмнэлэг, Халдвар судлалын үндэсний төв зэрэг төрийн өмчийн эмнэлгүүд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, МУИС, МУБИС зэрэг төрийн өмчийн их сургуулиудад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр авлигын эрсдэлийн үнэлгээний тайланг танилцуулж, хэлэлцүүллээ.
Авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлсэн бөгөөд энэ нь тус газраас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нэг хэлбэр болдог. Цаашид ч мөн мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай энэ маягаар хамтран ажиллах болно. Авлигын эрсдэлийн үнэлгээ нь тухайн байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэл баримжаа тогтоох чухал ач холбогдолтой юм. Тиймээс үнэлгээний үр дүнг танилцуулсны дараа тухайн байгууллагуудад авлигын эрсдэлийг бууруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг АТГ-аас зохион байгуулах болно.
Төрийн байгууллагууд цаашдын авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өөрсдийн санал, санаачилгаар авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу эрсдэлээ үнэлж, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явагдах шалтгаан, нөхцөлийг тодорхойлж тэрхүү эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших шаардлагатай байна.
Үнэлгээнд хамрагдсан байгууллагууд:
Эмнэлгүүд:
Сургуулиуд:
Төрийн өмчит компани:
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОМ-ИЙГ БҮРТГЭЖ АВЛАА
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлийн дагуу тус газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй УИХ, Засгийн газраас томилогдсон нийт 5 албан тушаалтны ХАСХОМ-ийг 30 хоногийн дотор бүртгэн хүлээн авлаа. /УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх мэт/
Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 81 байгууллагын цахим сайтад мөн 8 аймгийн орон нутгийн ТВ-ээр Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ашиг сонирхлын зөрчил, ХАСХОМ, ХАСУМ-ийн талаарх шторк, харандааны зураглал, 3 төрлийн шторк, сурталчилгааг /зохиомжит промо/ нэвтрүүлж иргэд, олон нийтэд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, Тээврийн прокурор гэх мэт байгууллагын 350 гаруй албан тушаалтанд сургалт зохион байгуулсан байна.
Тайлант хугацаанд тус хэлтэст нийт 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж шийдвэрлэсэн байна.
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 4 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Үүнд:
-“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалтын газрын дарга Г.Тэмүүлээ
-Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Алтангэрэл
-Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн
-Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн хянан шалгагч О.Мөнгөнтуяа
Дээр дурдсан албан тушаалтнуудаас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу 1 албан тушаалтанд ажлаас халах, 1 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, 2 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д заасны дагуу сануулах арга хэмжээ тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВГСЭН ИРГЭДИЙН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ
Тус хэлтэс өнгөрсөн 1 сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 914 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авсан бөгөөд (өмнөх сарын үлдэгдэл орсон) 962 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.
Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц.СанчинИлт зөрчилтэй-6
нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй талаар хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.
ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн 1 сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч, 107 өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) мөн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна.
Түүнчлэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон 4 албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Yamar shuuhed shiljuulsen gej. Ug tomoohon herguudiig hamgaaldag hergiin ezen holbogdogchdiig umguuldug tiim shuuhed shiljuulchihsen yum bish biz dee. Tegsen bol shuuhed shiljuulsen bish shuuh nertei hamsaatnuudaar ni hamgaaluulahaar bolson yum bna. Mongold unuudur shuuh baihguig meddeggui yum uu lalaruudaa