Гүржийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний 19 дүгээр тойрог ОХУ-ын эсрэг үйл ажиллагаа болж хувирлаа. Энэ тойрогт “Торпедо”, “Локомотив”, “Металлург” багийн тоглогчид Оросын эсрэг уриа лоозон бичсэн өмсгөлтэй гарч ирсэн юм.
Өмсгөл дээр “Бид Гүржийн хөлбөмбөгчид. Манай улсын 20 хувийг ОХУ эзлэн түрэмгийлсэн” гэсэн бичиг байв.
Европын хөлбөмбөгийн холбооноос асуудлыг хэлэлцээд “Энэ тоглолт Гүржийн УАШТ дээр болсон тул тус улсын дотоод хэрэг. Манай холбоо УЕФА-гийн нэр дор явагддаг тэмцээнийг хариуцдаг” гэж мэдэгджээ.
Хоёр улсын харилцаа өнгөрсөн долоо хоногт хурцадсан. Парламент хоорондын чуулганы үеэр ОХУ-ын Төрийн Думын депутат Сергей Гаврилов Гүржийн парламентад үг хэлэхдээ парламентын даргын суудалд сууж байсан нь ард түмний дургүйцлийг хүргэсэн. Ордноос Оросын төлөөлөгчдийг гаргахдаа тусгай хамгаалалт гаргаж, ард түмэн усны сав шидэж байлаа. Удалгүй эсэргүүцлийн жагсаал улс орныг хамарч, иргэд парламентын ордон руу дайран, ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Uls oron ard tumen iim baidag bna.Uls undestnee doromjluulahgui gehdee erh barigchidaasaa hariutslaga nehej bna.Manaid yaalaa SI JINPIN irj UIH-n tanhimd MINII NUTAG shulgiig unshsan bhaa tehed manai UIH-n zarim gishuud mundagiig ni gaihajbarag uilsan gesen uu