ДОРНОГОВЬ: 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг урамшууллаа

2019 оны 06 сарын 26

Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2016-2020/ хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэн, орон нутгийн онцлогт тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг шагнаж урамшуулах тухай аймгийн Засаг даргын захирамж 2 дахь жилдээ хэрэгжиж байна.

2018-2019 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад Орос хэлний хичээлээр 800 оноо авсан Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн сурагч А.Удвал, бэлтгэсэн багш Б.Нарантуяа нарыг өнөөдөр /2019.06.24/ аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. 
 
Тэрээр сурагч А.Удвалд 1.0 сая төгрөг, багш Б.Нарантуяад 500 мянган төгрөгийн Батламж гардуулан сурлагын амжилт хүссэн юм. Сурагч А.Удвал нь 2018-2019 оны хичээлийн жилийн Орос хэлний улсын олимпиадад Тэргүүн байр эзэлж Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн сургалтын тэтгэлэгт хамрагдах болзол хангасан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top