Энэ цаг үеэс эхлээд хөвгүүд нисэгч, охид балетын бүжигчин болохыг мөрөөдөх эрхгүй болж байна. Эс бөгөөс ийм дүрс бүхий сурталчилгаа явуулсан Их Британийн компаниуд хатуу хариуцлага хүлээх болж байна.
Британийн сурталчилгааны зах зээлийн албан ёсны зохицуулагч Advertising Standards Authority (ASA) агентлаг сурталчилгаанд хүйсийн тухай хэвшмэл ойлголтыг хориглох шинэ дүрмийг саяхан баталлаа. Үүнд хэн нэгний эмзэг сэтгэлийг хөндсөн сурталчилгааг хамруулжээ. Энэ шинэлэг хандлагыг дэлхийн чөлөөт хэвлэлүүд алга ташин хүлээн авч, зарим улс оронд эл дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх, бүр өргөжүүлэхийг уриалж байна. Тиймээс тун удахгүй энэ төрлийн хязгаарлалт хаа сайгүй нэвтрэх магадлал өндөр байна.
Сурталчилгаанд хүйсээр ялгаварлан гадуурхах, нэг талын баримталсан хандлага, нэг талаас, үнэхээр ажиглагддаг. Жишээ нь, эрэгтэй нь буйдан дээр хэвтэж байхад гэрийн эзэгтэй цэвэрлэгээ хийж, шинэ загварын тоос сорогчийг баяртай нь аргагүй сурталчлах хэвшмэл сурталчилгаа өнгөрсөн үед хоцорсон. Гэвч “доромжилсон” сурталчилгааг орчин цагийн энгийн амьдралын хэв маягийг илтгэсэн сурталчилгаанаас ялгах тэр торгон заагийг хэрхэн тодорхойлох вэ? Энэ асуултын хариулт шинэ дүрмийн зохиогчдод хүртэл алга. Тиймээс ASA агентлагийн мэргэжилтнүүд тодорхой хэмжүүр тогтоолгүй, хориотой гэх цензурт орох сурталчилгааны өгүүлэмжийн жишээ бүхий товч гарын авлага гаргажээ. Гарын авлагаас үзвэл, Британи улсад хүүхдэд живх өмсгөж чадахгүй мунгинаж буй эрэгтэй хүн, машинаа байрлуулж чадахгүй байгаа эмэгтэй хүнийг харуулсан сурталчилгаа гаргах болохгүй болжээ. Хэрэв ийм өгүүлэмжтэй сурталчилгаа үзүүлэхийг хүсвэл зөвхөн эрэгтэй хүн л машинаа байрлуулж чадахгүй буйгаар үзүүлэх ёстой болж байна. Эс бөгөөс торгууль төлнө. Энэ санааг гаргасан эрхмүүд өөрсдөө хүйсийн талаар шинэ ойлголтыг төрүүлж буйг анзаараагүй гэлтэй. Гэхдээ үүнтэй тэмцэх цаг 20-иод жилийн дараа ирэх байх.
Хүүхдүүдийн хувьд маш хатуу хязгаарлалтуудыг заажээ. Одоогоос эхлэн эрэгтэй хүүхэд зоригтой, эмэгтэй хүүхэд зөөлөн, уяхан болохыг зорих эрхгүй болж байна. Орчин цагийн чөлөөт хандлага ёсоор бол хөвгүүд даашинз өмсөж, нүдээ будах нь сонин биш болжээ. Сүрчиг цацсан эрэгтэйн араас эмэгтэйчүүд хуйлран гүйж буй сурталчилгааг хориглоно. Харин тэрхүү эрийн араас эрчүүд хуйлран гүйлдвэл шинэ хуульд нийцнэ.
Гэхдээ энэ дүрэмд зөвхөн тодорхой хүйсийн хүмүүст зориулсан бүтээгдэхүүний сурталчилгааг одоогоор хориглоогүй байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийг сурталчлахгүй гэсэн үг. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал байх талтай. Учир нь шинэ дүрмийг өргөжүүлэхийг уриалах болсон.
Шинэ дүрэм цагаан хоолтнуудад таалагдсан гэлтэй. Тэд одоогоос эхлэн эрчүүд махан бүтээгдэхүүн идэхээ больж, ингэснээр олон тооны амьтдыг аврах боломжтой болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Цагаан хоолтнуудын үзэж буйгаар, сурталчилгаанд тоглож буй тачаангуй эмэгтэйчүүдийг харсан эрчүүд махыг их хэмжээгээр иддэг гэнэ. Тэдний үзэж буйгаар, эмэгтэйчүүд сурталчилгаанд тоглохоо больж, эрчүүд цагаан хоол, ногоо иддэг болох гэнэ. Цагаан хоолтнууд эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол 57 хувь илүү мах иддэг бөгөөд сурталчилгаа дахь хэвшмэл ойлголтыг үгүй хийж, эрчүүдийг эмэгтэйлэг болгосноор олон сая үхэр, гахайг аврах боломжтой гэж итгэж байна. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол их иддэг гэдэг баримт одоогоор хүмүүсийн анхаарлыг татаагүй л байна. Энэ хэвшмэл ойлголттой ч тэмцэж эхэлнэ гэдгийг үгүйсгэх аргагүй.
Шинэ дүрмийг баталснаар британчууд Бельги, Норвег, Испани, Энэтхэг зэрэг улсын шилдэг туршлагыг нэвтрүүлсэн гэж үзэж байна. Гэхдээ шинэ дүрэмд заасан жишээнүүдэд хүйсээр илэрхий ялгаварлан гадуурхах, бэлгийн мөлжлөгийн дэмжсэн сурталчилгаануудыг хамруулсан. Британийн энэ туршлагыг Герман улсад хүчтэй ярих болсон аж. Гэтэл тус улсын эрх баригчид зарим үед царайлаг эмэгтэй инээж буй сурталчилгааны хуудсыг садар самуунтай холбон хориглодог. Тэгэхээр эдгээр хотуудад хэдий хэмжээний мах хэмнэгдэхийг төсөөлж болохоор. Саяхны жишээ татвал, ВВС агентлаг турах талаар зөвлөгөө өгч буй сурталчилгааг таагүй хүлээн авч, тайлбар хийж байсан. Тэгэхээр хүмүүс жингээ барих тал дээр анхаарах хэрэггүй ч болж байх шиг. Ийм сурталчилгааг Их Британид гаргахыг хориглох байсан гэж тус мэдээллийн агентлаг бичжээ. Гэхдээ ASA агентлагийн гаргасан дүрэмд тураах бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан рекламыг хориглоогүй ба Их Британи улсад хэт таргалалттай тэмцэх нэг бус засгийн газрын хөтөлбөр хэрэгждэг. Эцсийн бүлэгт энд жингээсээ илүү, хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )