Иванка Трампын АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 29

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка аавынхаа зөвлөхийн алба хашиж байна. Доналд Трампыг эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэлтэй хүн гэж шүүмжилдэг хүмүүс ч ухаалаг, үзэсгэлэнтэй охин нь Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажил хийж байгааг хараад үгээ хураадаг билээ.

Ингээд түүний амьдралын дүрмээс танилцуулъя.

 “Манай эмээ нар ажил хийхийн төлөө тэмцэж байсан. Харин ээжүүд минь ажиллах уу, гэртээ суух уу гэдгээ өөрсдөө сонгодог болохын төлөө тэмцсэн. Харин бид бол амьдралын олон талаас өөрсдөө үнэн таашаал авч чадах анхны үе юм”

“Миний хувьд гэр бүл нэгт байдаг. Хамтдаа хооллож, амралтын өдрүүдээ цугтаа өнгөрөөдөг. Хоёрдугаарт, ажил. Офист би тэнд хийж болох бүх ажлаа хийгээд үлдсэнийг нь гэртээ авчирдаг. 11 цагт хүүхдүүдээ унтуулаад компьютерын ард сууж, ажлаа хийнэ. Би өдөрт 4-5 цаг л унтдаг”

 “Ажиллаж байгаа эмэгтэй хүн сайхан. Идэвхтэй эмэгтэй байхын сайхныг бичдэг тусгай сайт надад бий”

“Мэдээж эцэгтэйгээ санал зөрөх зүйл бий. Түүний хэлсэн үг бүртэй санал нэг байна гэвэл харин хачирхалтай санагдах байх”

“Би “Trump Organization”-ийг удирдаж байна гэдэг л манай аав эмэгтэйчүүдэд сайн ханддагийг харуулж байна”

 “Бизнес бол марафон. Авьяас чадвартай ч замын голоос гарсан олон хүнийг би мэднэ. Харин тэднээс сул ч хөдөлмөрлөсөөр байгаад зорилгодоо хүрсэн хүмүүс олон бий”

“Түншээ зөв сонго. Өөрийгөө ойлгодог хүнтэй л харилц. Нөхөр минь миний мэргэжлийн хүслийг ойлгож, дэмжихгүй байхыг огт төсөөлөхгүй байна”

“Би өөдрөг үзэлтнүүдэд дуртай. Гутранги үзэлтнүүд таныг намагт живүүлнэ”

 “Эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч өөрчлөгдсөн. Одоо эрчүүд өөрсдийн аав нараас илүү хүүхдүүдийнхээ дэргэд байхыг хүсдэг болсон”

“Гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр л амжилтад хүрсэн гэж намайг шүүмжилдэг. Би тоодоггүй. Яагаад гэвэл тэдний зөв”

“Ажил хэргийн уулзалтад амжилт олохын тулд сайн бэлтгэ. Ярианы сэдвээ судалж, уулзалтаас өмнө ирж, үзэг дэвтрээ бэлтгэ”

 “Товч тодорхой ярь. Илтгэл тавихдаа “ойролцоогоор”, “гаруй” гэх зэрэг үг хэрэглэж, 20-40 хувь гэж ярьж болохгүй. Тоо хэлмээр байвал тодорхой тоо хэл”

“Бизнес уулзалтын өмнө би цаасан дээр зорилгоо бичдэг. Энэ уулзалтаас би юу олох вэ гэдгээ тодорхой мэдэж байх хэрэгтэй”

“Хийж байгаа ажилдаа дуртай бай. Тэгэхгүй бол та дээд түвшинд өрсөлдөж чадахгүй”

“Эвгүй байдалд орж, сэтгэл үймрэхэд би уртаар амьсгалдаг. Амьсгаагаа хяна. Гар утсаа оролдоод “байдалд орсноо” мэдэгдэлгүй, биеэ сул тавьж амьсгалдаг”

“Эмэгтэй хүн ажил дээрээ гэрэлтэж байгаасай гэж би хүсдэг”

“Гэртээ би босс биш, ээж, эхнэр, айлын эзэгтэй”

“Би амжилтад хүрэх гэж тэмүүлдэггүй, аз жаргалтай болох гэж зүтгэдэг. Миний хувьд аз жаргал бол нөхөр, хүүхэд болон зорилгодоо хүрэх”

“Амьдрал гэдэг ойрын зайн уралдаан биш марафон. Тиймээс алс хэтийн төлөвлөгөө зохио”

“Амар арга олно гэдэг сайн зүйл биш байж ч мэднэ”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top