АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах гэж байна.
БНСУ-д айлчлал хийж байгаа Доналд Трамп твиттер хуудсаараа дамжуулан, уулзахыг уриалж, Ким Жон Ун зөвшөөрсөн гэх бөгөөд одоогийн байдлаар хаана уулзах нь тодорхойгүй байна. Трамп Хойд Солонгосын хилийг давж, БНАСАУ-ын нутагт уулзалт болох магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч “Би энэ уулзалтыг тэсэн ядан хүлээж байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш уулзаагүй байгаа тул гар барьж, мэндчилнэ” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Ким ойрноос буу зэвсгээр наадаад байга сурагтай. Трампад хэлэх юмсан. Хамаагүй гар барьж болохгүй шүү гэж хэлэх юмсан. ”Тунгалаг тамир” киноны Түгжилийн хэсгүүдийг урьдаар үзүүлж сэрэмж төрүүлэх хэрэгтэй. За өөр ч юмгүй дээ. Баярлалаа.