Япон улс энэ жил 227 халим агнана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Даваа гарагт /2019.07.01/ Япон улс халим агнуураа сэргээж, энэ жил нийт 227 халим агнах зөвшөөрөл олгоод байна.

Өнгөрсөн жил ОХУ 120 халим, Норвег 1278, Исланд 378, Дани 176, АНУ 51 халим агнажээ.

Япон улс Олон улсын халим агнуурын комиссоос 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гарч  ийнхүү арилжааны зорилгоор халим агнуураа сэргээх боломжтой болжээ. Хэдийгээр халимыг зөвхөн шинжлэх ухаан, судалгааны зорилгоор Японы эдийн засгийн бүсээс гадна агнадаг байсан ч тус улсын дэлгүүрийн лангуу, ресторануудад халимын мах мэр сэр үзэгддэг байжээ.

Японы эрх баригчид халимын махыг хүнсэндээ хэрэглэх нь үндэсний заншилтай холбон тайлбарладаг. Дайны дараах үед халимын махыг Японы ард түмний хүнсний гол бүтээгдэхүүн байсан гэдэг. Гэсэн хэдий ч хэд хэдэн түүхэн эх сурвалжаас үзвэл, халимын мах япончуудын хүнсний хэрэглээнд орж байгаагүйгээс гадна дайны дараах эдийн засгийн хүндрэлийн улмаас халимын махыг хэрэглэх болжээ.

Японы “Асахи” сонин 1962 онд 233 мянган тонн халимын мах үйлдвэрлэж байсан нь Японы нэг иргэн дунджаар жилд 2.4 км халимын мах иддэг байсан гэж бичиж байв. Сүүлийн үед япончууд гахай, үхрийн махыг өргөнөөр хэрэглэх болсноос хойш халимын махны хэрэглээ 3.5 мянган тонн хүртэл буурсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(124.158.111.7) 2019 оны 07 сарын 27

ulburch uhsen hujaa

0  |  0
Top