Японы усан хилийн бүсэд халим агнуурын улирал эхэлсэн тухай Киодо агентлаг мэдээлжээ.
Ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх эл улирлын хугацаанд таван усан хөлөг бүхий загасчдын баг Balaenoptera acutorostrata төрлийн 120 судалт халим агнах боломжтой.
1982 онд халим агнахыг олон улсын хэмжээнд хориглосны дагуу Япон халим агнуурыг зогсоосон ч хожим далайн сүүн тэжээлт эдгээр амьтдыг судлах нэрийдлээр аажим аажмаар сэргээсэн. Ийм судалгааны явцад агнасан халимын мах нутгийн ресторан, супермаркетаар зарагдаж байв.
2019 оны зургаадугаар сарын 30-нд Япон улс Олон улсын халим агнуурын комиссын бүрэлдэхүүнээс гарсны дараахан өмнөд Шимосэки хотын боомтоос арилжааны хөлөг онгоцнууд сүүлийн арван жилд анх удаа халимын анд гарч байв. Энэ нь олон улсын шүүмжлэлийг дагуулсан ч Токиогийн зүгээс халимын тоо толгой өссөн тул арилжааны агнуур хийх боломжтой болсон гэж тайлбарлаж байв.
Сэтгэгдэл ( 3 )
Ene dendvv tom hoorhii amitan vheheesee omno ih udaan tarchildag bh daa
япончууд гэдэг чинь нэг төрлийн хятадууд. монголчууд ээлжлээд японы иргэншил аваад байхыг бодоход удахгүй хятадад дагаар орно байхаа даа
ene hujaanuudig boliulaachee,zugeer baigaa amitadig