Тээврийн цагдаагийн алба баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ, нэмэлтээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогчийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин нийслэл хот болон Хүй 7 худагт хоёр хуваагдан үүрэг гүйцэтгэж байна.
Энэ өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 198 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 108 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд долоон хүн гэмтэж, алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Иймд, иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )