СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдээр 12 хүн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Улсын их баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн, нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 83 хувь буюу 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62,5 хувь буюу 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Тухайлбал, энэ сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р багийн нутаг “Овоот” гэх газар асфальтан замд Toyota Corolla маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 21 настай эмэгтэй Д, таван  настай эрэгтэй Ч, 10 настай эмэгтэй С нарын гурван хүн нас барж, жолооч 30 настай эмэгтэй Э, зорчигч 28 настай эмэгтэй Э, 26 настай эрэгтэй Т нарын гурван хүн гэмтсэн ноцтой осол гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top