Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт өчигдөр буюу долоодугаар сарын 18-ны өдөр автомашины ноцтой осол гарч, дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ.
“Латио” болон “Ланд крузер-200” загварын суудлын автомашинууд хоорондоо мөргөлдсөн ба ослын газарт Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллажээ.
Ослын улмаас 4-55 насны дөрвөн хүн гэмтсэн тул иргэдийг Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 10-45 насны дөрвөн хүн нас барсан тул цогцсыг гаргаж, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хайран амь хурдлах тусам үхэл ойртоно шүү дээ.8сар гэж амралтын улирал бна даа.
Хурдаа хас. Юундаа яарч үхэн хатан уралдаад байдаг юм бэ?