Венесуэл дахин цахилгаангүй болов

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Венесуэлийн Засгийн газар нийслэл хотод болон хэд хэдэн мужид бүх нийтээр цахилгаан тасалдсаныг “цахилгаан соронзон шинж чанартай” гэжээ. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдэгдсэн байна. Тэрбээр “Мөрдлөгийн үр дүнд урьдчилсан байдлаар цахилгаан соронзон халдлага болсон гэж үзсэн. Системийн гэмтэлтэй холбоотойгоор гэрэл цахилгаан тасалдаад байна” гэжээ.

Түүний хэлснээр одоо цахилгаан хангамжийг сэргээх ажил үргэлжилж байгаа аж.

Венесуэлд өмнө нь 16 мужид цахилгааны хомсдол үүсэж байсан юм. Байсхийгээд гэрэл цахилгаан тасалддаг явдлыг тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын явуулга, хорлон сүйтгэх ажиллагаа, сөрөг хүчний буруутай үйлдэл гэх зэргээр тайлбарладаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top