ОХУ, БНХАУ, Европын Холбооны сансар судлалын агентлагууд саран дээр эрдэм шинжилгээ, судалгааны станц байгуулах хамтарсан төлөвлөлт хийх чиглэлээр тохиролцоонд хүрлээ гэж БНХАУ-ын Төрийн сансар судлалын агентлагийн орлогч дарга У Яньхуа мэдэгджээ.
Түүний хэлснээр, талууд тус сарны станцын эрдэм шинжилгээний зорилго, зорилтууд, судалгааны багийг зохион байгуулах асуудал болон станцын үндсэн системийг байгуулах асуудлыг хэлэлцэх гэнэ.
Түүнчлэн, оролцогч талууд станцыг хамтран төлөвлөж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг зохицуулах, эрдэм шинжилгээний судалгааны үр дүнгээ солилцох тохиролцоонд хүрчээ. Сарыг судлах хөтөлбөрийн төвийн дэд захирал Пэй Жаоюйн хэлснээр, олон улсын эрдэмтдийн баг сарны станцыг байгуулах төлөвлөгөөг 2-3 жилийн дотор дуусгах аж. Ингэхдээ талууд сарны станцыг барих асуудал хариуцсан засгийн газар хоорондын тусгай хороо байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )