ХӨВСГӨЛ: “Хотгойдын хурд 4” наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 27

Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” наадам өчигдөр эхэллээ. Баяр наадмыг зохион байгуулахын тулд Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн талбай болон баяр наадмын төв талбайг шинээр байгуулжээ. Мөн аймгийн төвийн “Гэрэлт гудамж”-ийг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлгээр тоноглосон байна.

Наадмын нээлтийн ёслолыг өчигдөр 21:00 цагт шинэ гэрэлтүүлэг хийсэн талбайдаа зохион байгуулсан бөгөөд энэ нь Монголд анх удаа баяр наадмын нээлтийг оройн цагаар хийсэн тохиолдол боллоо. 

"Хотгойдын хурд 4" наадам өчигдрөөс эхлэн гурав хоногийн турш үргэлжилж, зургаан насны морьд уралдах бөгөөд эрлийз насны морьдын уралдаан мөн болно. Уралдаанд айрагдсан морьдыг 1, 2, 3, 5, 10 сая төгрөгөөр байлах ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top