Үерт автсан Эрхүүгийн хүүхдүүд Монголд амарч байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 27

Үерт автсан Эрхүү мужийн хүүхдүүд Монгол Улсын “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд амарч байна гэж Оросын mir24tv цахим хуудас мэдээлжээ.

Оросын сурагчдад зориулж тус зуслангийнхан хоолны цэсээ хүртэл өөрчилсөн гэнэ. Тэдэнд зориулж борщ, солянка зэрэг оросын үндэсний хоолыг нэмж цэсдээ оруулжээ. “Бидэнд дуртай хоолоо сонгох боломж өгсөн”, гэж Эрхүүгийн хүүхдүүд ярьж байна. Гэхдээ монгол үндэсний хоол болох бууз, будаатай хуурга их таалагдаж байгаа аж. Хүүхдүүд өдөрт цэвэр агаарт дасгал хийж, тоглоом тоглож, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнд оролцож байна. Орос хүүхдүүд монгол дуу сурч, багш нар нь оросоор тоолж сурчээ. Ингэж тэд найзууд болж байна.

“Тэд анх энд ирэхдээ айдастай, маш их стресстэй байсан. Хүүхдүүдтэй харилцахад хүнд байх болов уу гэж бид эмээж байсан. Гэвч 10 хоногийн дараа гэхэд хүүхдүүд орчиндоо дасаж, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, олон орны үе тэнгийнхэнтэйгээ найз нөхөд болцгоосон”, гэж багш Н.Тамир ярьж байна.

Найрамдал зуслан Улаанбаатар хотоос 20 км зайд байрладаг. Энд дэлхийн олон орноос хүүхдүүд ирж амардаг бөгөөд энэ ээлжид 12 орны хүүхдүүд амарч байна. Хүүхдүүд хоорондоо англи хэлээр ярьж ойлголцдог гэнэ. Одоогоор Найрамдал зусланд 40 гаруй орос хүүхдүүд амарч байна. Хэдийгээр Монголын тал үүнээс ч олон хүүхэд хүлээн авахад бэлэн гэсэн ч хүүхдүүд тэр бүр гадаад паспорттай байгаагүй гэнэ.

Найрамдал зуслангаас гадна Эрхүүгийн хүүхдүүдэд Монголын үзэсгэлэнт газруудаар аялж, дахин нэг хүүхдийн зусланд амарч, шинэ найзтай болох боломж олгожээ.

Үерт автсан Эрхүү муж

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(1.25.114.182) 2019 оны 07 сарын 28

neeree bid ch saihan aaw eejiin surgaal sonsoj ussun shuu. zaluu baihad ch noirnoos morio. sanaa saihan bol zaya saihaan. erdemtei hun daruu eh murun dulguun. hunii sainiig hanilan bj hulgiin sainiig unan baij. hunii ereen dotroo mogoin ereen gadnaa. hun boloh bagaasaa huleg boloh unaganaasaa. ailaas ereheer awdraa uudal .Zagnuulahdaa hurtel shulegluuldeg baij dee kkkk

0  |  0
DR. PRADHAN(105.112.38.68) 2019 оны 07 сарын 28

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
od(205.201.255.5) 2019 оны 07 сарын 27

yamaidaa.Bi ailiin otgon huuhed.neleen hojuu tursun henz huuhedOdoo bodohod Eej maani har nyalhaas maanil huniig yaj hairlah eostoi yaj sain hun baih yostoig l zaaj surgaj baisan baidag yum.Jishee n uuriin gazar hunii huniig hairlaj yav, hunii gazar nutgiin neriig bodoj yav,uuriinhiig hairlay gevel huniihiig hairla geh metchilen odoogiin erdemten mergediin chheldeggui surgaaliig hhelj surgaj baisan baidag n bur bie setgeld uldsen baidag.Yernu mongolchuud bagaas n l huuhdee ih alsuur saihan humuujuulj baisan yum bile.13 nas hureegui huuhded tsus buu uzuul hatuu setgelti hun bolno geed l ...

0  |  0
Top