Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо өнөөдөр /2019.07.28/ говийн бүсийн "Говь шанх-2019" хурдан морины уралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү уралдаанд "Петровис" компанийн хамт олон наадамчин олонд зориулж шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр бууруулсан байна.
Говийн бүсийн "Говь шанх-2019" хурдан морины уралдаан өнгөрсөн баасан гарагт /2019.07.26/ Даланзадгад хотноо эхэлсэн юм. Энэхүү наадмаар зургаан наснаас гадна эрлийз гурван насны морь уралдуулж, 128 хүчит бөхийн барилдаан болж, сур болон шагайн харвааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
xaxa xeden zuugaarn nemchixeed xedeer buulgaj giiguuleed bn da