“Бусдын буруугаас охиноо алдсан бид гомдолтой байна”

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй, жолоочийн хариуцлага ухамсарлаагүй оролцсоны улмаас олон зуун хүн хохирсоор байна. Бусдын буруугаас болж авто осолд өртөнө, гэр бүлийнхнийхээ алтан амийг алдана гэдэг итгэхийн аргагүй гашуун зовлон. Ялангуяа амралт, зугаалгын улиралд гэр бүлээрээ орон нутагт зорчих тоо нэмэгддэг энэ үед жолооны ард сууж яваа хүн бүрт сэрэмжлүүлэг болгох үүднээс хүнд хагацалтай нүүр тулсан гэр бүлийнхэн болсон явдлын талаар дараах мэдээллийг өгөхийг зөвшөөрлөө.  

2019.07.14. Оройн 17.00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Тоёота приус” маркийн хоёр автомашин мөргөлдөж, 29 настай эмэгтэй газар дээрээ амиа алдсан харамсалтай осол гарчээ. Талийгаач тухайн үед нөхөр, хүүгийнхээ хамт Хөвсгөлд амарч явсан бөгөөд өөрөө амиа алдаж, нөхөр, хүү хоёр нь хүнд гэтлийн улмаас Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хэвтэн эмчлүүлж байна. Талийгаачийн гэр бүлийнхний ярьснаар эсрэг урсгалд зорчиж явсан машины жолооч зүүрмэглэсний улмаас осол болж, ийм нөхцөл байдалд хүргэжээ.

Талийгаач бүсгүйн ээж О.Оюунчимэг “Хүний амь насанд хүрсэн жолооч одоо хүртэл бидэнтэй холбогдоогүй. Хүний ёс гэж зүйл алга болжээ. Бусдын буруугаас болж бүхэл бүтэн хүнээ алдсан бид гомдолтой байна” гэж ярьсан юм.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Э.ЭНЭРЭЛ, Б.БАТТҮВШИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дархиа(66.181.187.235) 2025 оны 03 сарын 13

эвий дээ үрээ цаг бусаар алдах хэцүү.сайхан охин байжээ.гүн эмгэнэл илэрийлье.ум ма ни бад ми хум

1  |  0
Зочин(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Танил талтай бол яадаг ч үгүй юм билээ.шийтгэл төдий нэр зүүгээд л өнгөрдөг жишээ олныг харлаа.Хувийн тооцоо хий..алчих хэрэгтэй.

2  |  3
Зочин(66.181.185.196) 2025 оны 03 сарын 13

Танхай жолооч нарыг хатуу шийтгэдэг болое Буруу руьтэй машиныг хилээр оруулахаа болие

8  |  0
гашуун үнэн(64.119.16.223) 2025 оны 03 сарын 13

Ардчилал хөгжсөн хүний төлөө оронуудад бусдын буруу гэж байдаггүй анхаарал болгоосж алдлаач гэж байдаггүй Эрх мэдэл албан тушаалаа буруугаар ашиглан зөвхөн ард түмэнд бурууг чихдэг, ямар ч дүн шинжилгээ хийлгүйгээр давуу эрх эдэлж ирэгдийг шууд буруутгадаг Тээврийн цагдаа буруутай Тээврийн цагдаа хятадуудаас авилгал авч зориуд чанаргүй зам чанаргүй хөдөлгөөний зохион байгуулалт хийж хүний аминд хүрдэг тэд зөвхөн авилгалд ялзараад зогсохгүй эх орноосоо уравсан новшийн коммунист дарангуйлагчид тээврийн цагдааг татан буулгаагүй цагт авто ослоор амиа алдагчдийн тоо хэдэн мянгаар тоологдох болно

4  |  6
Top