АНУ-ын Калифорни мужийн Гилрой хотноо болсон сармисны баярын үеэр нэгэн этгээд цугларсан олон руу гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Хотын цагдаагийн газрын дарга Скот Смитигийн хэлснээр, сэжигтэн этгээд цагдаагийнхантай буудалцаж, амиа алдсан байна.
Буун дуу гарсан талаар мэдээлэл ням гарагт орон нутгийн цагаар 17.41 цагт ирсэн бөгөөд нэг минутын дараа цагдаагийнхан газар дээр очсон аж. Гал нээсэн этгээд хашаа даван, баяр болж буй газарт орж ирсэн гэж цагдаагийнхан үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлснээр, хэргийн газарт хоёр хүн гал нээсэн бөгөөд хоёр дахь сэжигтнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэрэг явдал, гэмт этгээдүүдийг гэрчлэх дүрс бичлэг, гэрэл зургийг цагдаагийн газарт ирүүлэхийг хүссэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
forever purge
Tegeeel alchuur adial shig yum nomorchdiin