Баянзүрх дүүрэг 120.000 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх болон орон сууцны хороолол доторх зам засварын нөхөөсийн ажлыг хийдэг билээ.

Тодруулбал энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар -1 ОНӨААТҮГ нийт 120.000 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэх бол Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ байшин хороолол доторх нийт 1.600 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг хийх аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top