“Тал нутгийн соёл”-ыг аялагч, жуулчдад танилцуулна

2019 оны 08 сарын 01

Дорнод аймаг 2019 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Зорилтод жилийн хүрээнд 2019 оны 8-р сарын 04-ний өдөр Чойбалсан хотын "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд “Тал нутгийн соёл” аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээ нь Дорнод аймагт зонхилон амьдарч буй Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны  уламжлалт соёл, түүний дотор дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, дотоод, гадаадын жуулчдыг татах зорилготой юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд сайхан үндэсний хувцастай оролцогчдыг сонгон шалгаруулах бөгөөд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүйгээр тухайн арга хэмжээнд үндэсний хувцсаараа гоёж ирэн оролцох боломжтой юм. Оролцогчдыг “Сайхан үндэсний хувцастай” гэр бүл, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, гадаадын иргэнийг шалгаруулна. мөн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болон үндэсний дээл, хувцас, эдлэл, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны зан заншил, өв уламжлал харуулсан 4 отгууд ажиллаж, уламжлалт бөх, сур, тоглоом наадгай, дээл урлаг, язгуур урлаг, уран бичлэгийг сонирхон үзэх боломжтой юм.

Дорнод нутгийн иргэд та бүхнийг болон зорин ирэх аялагчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top