Эрүүл мэндийн яам болон Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн /ГССҮТ/ хамтран хэрэгжүүлж буй “Орон нутагт гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төсөл долоодугаар сараас Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэрэгжиж, гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд, ГССҮТ-ийн ерөнхий захирал, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын удирдлагууд оролцсон байна.
ГССҮТ-ийн яаралтай тусламжаар сүүлийн гурван жилийн дунджаар жилд 91600 иргэн үйлчлүүлснээс 12324 буюу 13.5 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байжээ. Энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгээс санаачлан 2019 оноос эхлэн уг төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Төслийг эхлүүлж өнгөрсөн нэгдүгээр сард Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Гэмтлийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар багаараа ажиллаж таван сарын хугацаанд орон нутгийн иргэдэд гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, эмч мэргэжилтнүүдийг сургасан байна.
Тэд энэ хугацаанд 2567 иргэнд үзлэг оношилгоо хийснээс 135 үйлчлүүлэгчид мэс заслын эмчилгээ хийжээ. Хэрэв 2567 үйлчлүүлэгч ГССҮТ-д ирж гэмтэл согогийн тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Мөн байр, хоол болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн нь уг төслийн үр дүн хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913