Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Засгийн газрын өнөөдрийн (2019.08.07) хуралдаанаас талийгаачийн гэр бүлд 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байна.
Талийгаач 2019 оны долдугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.
Сэтгэгдэл ( 0 )