“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж буй "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД
-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд УИХ-ын таван гишүүн нэгдэж, “Баялагтай эзэн” бүлэг байгуулж ажиллалаа. Бид баялагтаа эзэн байх зорилгоор хэд хэдэн тэмцэл зохион байгуулсан. Баялагтаа эзэн байх бол бидний гол зорилго. Энэ бүх түүхийг өнөөдөр бүтэн өдрийн зөвлөгөөнөөр эхнээс нь ярих гэж байна.
Тосон бумба бол МАНАН мафийн хэрхэн ажилладгийг харуулсан хураангүй түүх юм. Энэ асуудал дээр ялж чадахгүй бол цаашид юу ч өөрчлөгдөхгүй.
МАНАН-гийн түүх, бузар булхай гэмт хэргийг өнөөдөр нэг бүрчлэн он цагийн дарааллаар нь ярих хэрэгтэй. Энэ хэлэлцүүлэг энэ асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдөр байгаль орчны баялгийг сүйтгэж байгаа гэмт хэрэг, лиценз бүрийн цаана юу нуугдаж байдгийг ярих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл бидний тэмцэл ялагдсаар ирсэн ч багагүй амжилтад хүрсэн. Эрдэнэт, Асгат, Багануурыг буцааж авсан. Одоо Тост, Тосон бумбаа аваръя.
УИХ тогтоол гаргачихаад байхад өмнөх Засгийн газар нь улаан цайм хууль бус тогтоол гаргачихаад одоо ухах гээд явж байна! Энэ бүх асуудлыг бид бодитоор дуусгах ёстой.
Одоо бидэнд арагшаа ухрах нэг ч алхам байхгүй. Энэ үйл ажиллагааг ямар ч аргаар хамаагүй зогсоогоод УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах хэрэгтэй. МАНАН-гийн хураангуй түүх болсон энэ хууль бус үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг тунгаан гаргая. Үүний эсрэг УИХ-ын таван гишүүн хөдлөхөд бэлэн байна. Иргэдээ дэмжихэд бэлэн. Эх орныхоо төлөө тэмцэхэд бэлэн байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 8 )
Мандахбаярыг дэмжиж байна. Хариуцлагагүй уул уурхайтай дайн хийх цаг аль хэдийн болсон. Энэ тэмцлийг бүх орон даяар өрнүүлэх хэрэгтэй, эс тэгвээс Монгол орон сарны гадаргуу болох нь ээ.
Лхагвасүмбэрэл асаныг Тост тосон бумбын нурууг ашиглахын тулд алсан.Алсан хүмүүс нь ил гараад ирцэн байхад МАНАН ын шүүх чимээгүй л сууж байна.Энэ хэрэгийг одоо л шийдэх цаг нь мөн
Лхагвасүмбэрэл асаныг Тост тосон бумбын нурууг ашиглахын тулд алсан.Алсан хүмүүс нь ил гараад ирцэн байхад МАНАН ын шүүх чимээгүй л сууж байна.Энэ хэрэгийг одоо л шийдэх цаг нь мөн
Болд бол шал худлаа. Урьд нь өчнөөн жил их хуралд суухдаа өөрийнхөө хөрөнгө зоорийг нэмэхээс өөр юу хийсийм. Гэнэт ухаарч гэнэ дээ. Ха ха
Наад 4 залуугаа дагаж сэмбэгнэхээ боль! Болдоо Чи үнэхээр илүү харагдаад байна. Энд тэнд очиж шалчигнаад л учирана олдохгүй явахийн
Засс.Боль .Чамтай чамгүй хүмүүс тэмцэнэ.Юм болгон дээр очиж шалчигнаж байх юм.
энэ бол худалч хүн
Том дуугардагаараа гайхуулах юм.Нэг л их цээж дэлдсэн амьтас.Та нар байсан байгаагүй монгол улс цаашаа явж л таарна.Та нар бол эх орончид биш албан тушаалын хэнээтэнгүүд шүү дээ