Солонгост ажиллах хүсэлтэй 5000 залуусыг ГАХИТ бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

  

Өнгөрсөн сард ГАХИТ татан буугдан НХХЯ-ны харьяа ХХҮГ-т харьяалагдах болсон билээ. Тэгвэл ажлаа аваад удаагүй байгаа тус газар удахгүй Солонгост хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуусыг бүртгэж эхлэх гэнэ. Энэ талаар ХХҮГ-ын дэд дарга Ж. Эрдэнэбаатартай ярилцлаа. 

-ХХҮГ-аас ГАХИТ-ийн бүтэц, зохион байгуулалтад ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ГАХИТ ХК татан буугдан, манай газарт шилжсэн байгаа. Ингэснээр тус компанийн хийж байсан ажлыг үргэлжлүүлэн гадаадад ажиллах хүч илгээнэ, тэр тусмаа Солонгос улсад ажиллах хүч гаргах асуудлыг хариуцна гэсэн үг. Солонгост ажиллах хүч илгээхтэй холбогдуулаад тус улсын хүний нөөцийн асуудлыг хариуцсан агентлаг ГАХИТ-тэй хийсэн гэрээ өнгөрсөн тавдугаар сарын 15-нд дуусгавар болоод тэдний үүрэг манай агентлагт шилжин шинэчилсэн гэрээ байгуулаад ажилдаа ороод байна.

-Энэ сард Солонгост ажиллах сонирхолтой залуусыг бүртгэх гэнэ гэсэн яриа гадуур гараад байна л даа?

-Солонгосын хүний нөөцийн газар жил болгон 13 орноос ажиллах хүчин авдаг юм билээ. Эдгээр орноос хэдэн сард ажиллах хүч авах хуваариа Хөдөлмөрийн яам нь баталсан. Энэ хуваарийн дагуу ирэх сарын 26-наас 28-нд манай оронд бүртгэл явахаар байгаа. Хэлний шалгалтаа есдүгээр сарын 3,4-нд авна.Тийм учраас энэ зургадугаар сар биш, долдугаар сар гэсэн үг. Харин ирэх сарын 3,4 буюу эхний өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүртгэл хэзээ хаана, хэдэн цагт авах тухай нийтэд дэлгэрэнгүй зарлана.

-ГАХИТ татан буугдан Солонгост ажиллах сонирхолтой залуусын зам хаагдаад байсан. Харин ирэх сард нийт хэдэн хүн бүртгэх бол?

-Солонгосын тал квотоо тогтоодог шүү дээ. Энэ жил урьдчилсан байдлаар Монголоос 5000 ажилчин авна гэж мэдэгдээд байгаа. Гэхдээ яг Солонгосын Хөдөлмөрийн яамны сайдынх нь гарын үсэгтэй бичгийн хэлбэрээр аваагүй байна. Мэргэжилтнүүдийнх нь хэлж буйгаар Монголоос иймэрхүү тооны ажилчин авна гэж байсан.

-Өмнө ГАХИТ нь ХК гэсэн статустай явж байгаад төрийн байгууллагад шилжсэн учраас үйлчилгээний хураамж, төлбөр нь буурах байх гэж бодоод байна?

-Хуучин бүртгэлийн хураамж гэж 17 ам.доллар авч байсан юм билээ. Энэ нь эмчийн үзлэг, сургалтынтөлбөр зэрэгт зарцуулагдаж байж. Энэ тарифыг шинэчлэн тогтооно. Харин яамнаас бүртгэлийн хураамжийн төлбөрийг нэмэхгүй гэсэн байр суурьтай байсан боловч Солонгосын тал “нэмнэ, тэгэхдээ 24 ам.доллар болгоно” гэж мэдэгдсэн. Энэ тухай НХХ-ийн сайд Т.Ганди Солонгосын талтай уулзахдаа ярилцсан боловч Солонгосын Хөдөлмөрийн яамны сайдынх нь13 орноос авах нэг ажилчны бүртгэлийн хураамж 24 ам.доллар байна гээд тушаал  гарчихсан  гэсэн.Тиймээс бид энэ тушаалыг нь мөрдөхөөс аргагүй болсон.

-ГАХИТ өмнө нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Одоо танай харъяанд очсон болохоор нүүдэл суудал хийх үү?

-НХХЯ бодлогыг нь барьж ажиллана.  НХХ-ийн сайд Т.Ганди Солонгосын хөдөлмөрийн сайдтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Манай агентлаг тус улсын хүний нөөцийн газартай гэрээ байгуулна. Түүнчлэн бүртгэл, шалгалт авах журмаа журамлана. Ямар ч гэсэн манай агентлаг дээр Солонгосын гадаадад ажиллах хүч хариуцсан хэлтэс байхаар урьдчилсан          байдлаар ярилцаж байна. Өдөр тутмын ажил буюу хүнээ бүртгэх, сургалтад хамруулах, шалгалт авах, эрүүл мэндийн үзлэгт оруулах, Солонгост ажлын байранд зуучлах гээд энэ бүгдийг хөдөлмөрийн төв бирж гэж манай харьяа газар зохион байгуулах юм.

-ГАХИТ өмнө нь зөвхөн Солонгос руу ажиллах хүч гаргадаг байсан. Одоо төрийн мэдэлд шилжсэнээр өөр бусад улс орон руу ажиллах хүч илгээх үү?

-Зөвхөн Солонгосоор хязгаарлагдахгүй л дээ. Гадаадад ажиллах хүч гаргаж байгаа ОХУ, Чех зэрэг ажиллах хүчний талаар хамтран ажиллах сонирхолтой улсуудыг судалж байна. Үүрэг нь тэр чигээрээ ирж байгаа шүү дээ.

-Хэдэн ажилчинтай ажиллах вэ?

-Хуучин ажилчдынх нь орон тоог бууруулахгүйгээр Хөдөлмөрийн төв биржид зургаан хүний бүрэлдэхүүнтэй гадаадад ажиллах хүч илгээх алба байгуулагдаад ажиллаж байна.  Харин манай энд хэлтэс нь байгуулагдана. Бидний нэг давуу тал бол хуучин ГАХИТ орон нутагт өөрсдийн салбар нэгжүүд гэж байхгүй байсан. Харин манай хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүд 21 аймагт бий. Тэр хэлтсээрээ дамжуулж, бүртгэл, шалгалт явуулна. Тиймээс ГАХИТ-ийн ажил шуурхай болно гэж бодож байна.

Эх сурвалж: Арчилал сонин

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төрөө(103.10.21.59) 2015 оны 05 сарын 06

Bvptgel in hezee ehleh bol jaana yaaj bvptgvvldiin boloo helj ogj tuslaaaj

0  |  0
төрөө(112.72.13.79) 2015 оны 04 сарын 16

Бүртгүүлхэд ямар материал бүрдүүлдийн хэлж өгөөж

0  |  0
dora(103.9.89.76) 2013 оны 07 сарын 17

gahitnihanabdagyumbolo

0  |  0
ыб(202.179.6.45) 2013 оны 05 сарын 07

ыыый

0  |  0
бйыбйб(202.179.6.45) 2013 оны 05 сарын 07

быййыб

0  |  0
Top